Олон улсын хоккейн холбоо Монголын хоккейн спортыг дэмжиж ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-03-17
Манай улсад хоккейн олон улсын хоёр ч тэмцээн зохиогдож буй. Ази, Номхон далайн бүсийн орнуудын 18 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн “Степп Арена”-д үргэлжилж байгаа билээ. Үүний дараа энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд ДАШТ-ий IV дивизионы тоглолтууд мөн болох юм. Эдгээр тэмцээнийг зохион байгуулахаар манайд хүрэлцэн ирээд буй олон улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Айваз Оморкановыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олон улсын хоккейн холбооны спорт хөгжлийн мэргэжилтэн Харалд Спрингфэльд, Монголын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч, шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр нар оролцжээ. Уулзалтын үеэр А.Оморканов монголчууд хоёр том тэмцээн дараалан зохион байгуулж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Олон улсын хоккейн холбоо цаашид Монголын хоккейн спортыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ үеэр хоккейн спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн ноён А.Оморканов, Х.Спрингфэльд нарыг “Олимпын алдар” одонгоор шагнажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.