images

Онцгой байдлын байгууллагаас найман хурандаа цолтон төрлөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-17


    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг угтан өчигдөр Онцгой байдлын байгууллагаас шинээр найман алба хаагчид хурандаа цол олгожээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн ҮАБЗ-ийн ажлын албаны референт Б.Мягмардорж, Онцгой байдлын ерөнхий газрын төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Хаш-Эрдэнэ, Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн үнэлгээний хэлтсийн дарга Д.Базаррагчаа, Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч С.Бямбасүрэн, 179 дүгээр ангийн захирагч Д.Эрдэнэбилэг, НОБГ-ын “Аврах анги-105”-ийн дарга М.Мөнхөө, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Батбилэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Онцгой байдлын газрын хэлтийн дарга А.Чинбат, ДХИС-ийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч О.Батбилэг нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгосон байна.  Хурандаа цол хүртсэн эдгээр алба хаагчид нь дэд хурандаа цолтой бөгөөд ОБЕГ-ын удирдах бүрэлдэхүүн өчигдөр хүлээн авч, баяр хүргэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.