Зуслангийн бүсэд 170 км зам тавина
Чихэнд чимэгтэй
2023-03-16
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар зуслангийн зарим газрууд болох Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн зуслангийн газруудын ашиглалтын байдлыг танилцуулж, хэлэлцсэн байна. Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53505 нэгж талбар бүртгэлтэй байдаг. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар дээрх зуслангуудын газар төлөвлөлтийн ажил дуусчээ. Зуслангийн бүсэд төлөвлөлт хийснээр газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, орц, гарц гаргах, сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх боломж бүрдэх юм. Цаашид зуслангийн энэ дөрвөн аманд 39.5 км авто зам, 38 км явган зам, 19 км дугуйн зам, орц, гарц гаргах зэргээр нийт 170 км зам тавихаар болжээ. Мөн төлөвлөлтөөр иргэдийн маргааныг шийдвэрлэхээс гадна ногоон байгууламжийг ч нэмэхээр тооцоолсон байна. Түүнчлэн Бэлхэд 8.6 км, Хуурай мухарт 5.7 км, Жигжидэд 4.7 км, Шадивланд 5.4 км явган зам тавихаас гадна ууланд алхах маршрутыг ч төлөвлөжээ. Үүний дараа зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, дөрвөн амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэн, зохион байгуулж ажиллахыг албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.