images

Баян-Өлгий аймгийн театрынхан Улаанбаатарт тоглолоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-16


    Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Наурызын баяр болон төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрдэнэт хотуудад  “Бүргэд” драмын жүжгийг тоглолоо. Драмын жүжгийн зохиолыг  СГЗ, зохиолч Р.Шынай, УГЗ Б.Ахтааны “Бүргэд” найраглалаас сэдэвлэн бичсэн бөгөөд казах түмний ахуй амьдралын онцлогийг шингээсэн, шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйлийг илэрхийлэн харуулсан бүтээл болжээ. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон 60 гаруй жилийн түүхэндээ дэлхийн болон Монгол, Казахын сонгодог, орчин үеийн олон арван уран бүтээлийг тоглож тайзнаа амилуулсан бөгөөд хамгийн сүүлд 1976 онд Улаанбаатар хотод тайлан тоглолтоо хийж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.