images

Гаднах орчны 50 метр талбайгаа цэвэрлэсэн ААН-ийг урамшуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-16


    Нийслэлийн захирагчийн ажлын албанаас нийт зургаан долоо хоногийн турш бүх нийтийн цэвэрлэгээний аян зохион байгуулахаар болсон билээ. Энэ аяны хүрээнд эхний долоо хоногт нийтийн тээврийн 900 орчим автобусанд бүрэн цэвэрлэгээ хийсэн бол ирэх долоо хоногоос СӨХ-үүдтэй хамтран орон сууцны дэргэдэх тоглоомын талбайг цэвэрлэхээр болсон байна. Нийслэлийн хэмжээнд 17 мянга гаруй ААН үйлчилгээ болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажээ. Хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд гаднах орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх үүрэгтэй байдаг бөгөөд хэрэгжүүлээгүй тохиолдолд ААН-үүдэд тухайн газрын тусгай гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авч болдог. Үүний зэрэгцээ ойр орчноо цэвэр байлгаж байгаа ААН-ыг нийслэлээс урамшуулах байдлаар хотын өнгө үзэмжид анхаарна гэдгийг холбогдох албанаас мэдэгдсэн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.