Монголын энхийг сахиулагчид судан эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн хичээл заав
Чихэнд чимэгтэй
2023-03-16
Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцож буй Монголын энхийг сахиулагчид тус улсын Парянг хотод “Эмэгтэйчүүдийн анхан шатны эрүүл мэнд, эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгуулжээ. Тус сургалтад эх баригчид, багш нар, иргэний нийгмийн болон засаг захиргааны байгууллагын төлөөлөгчид, өсвөр насны охид зэрэг 50 гаруй эмэгтэй оролцсон байна. Сургалтын явцад эмэгтэйчүүд, охидод анхан шатны эрүүл мэндийн ойлголт, эрүүл ахуйн асуудал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ундны уснаас үүдэлтэй өвчлөлийн талаарх мэдлэг олгохын зэрэгцээ гараа хэрхэн зөв угаах талаар зөвлөмж өгчээ. Үндсэн хөтөлбөр дууссаны дараа, сургалтад хамрагдсан охид эмэгтэйчүүд НҮБ-ын эмэгтэй энхийг сахиулагчидтай чөлөөт уулзалт хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.