images

Европын сэргээн босголтын банк манай улсын ЖДҮ-г дэмжихэд 11 сая евро зарцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-16


    Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Монгол улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн анхдугаар удирдах хорооны хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус хурлаар өнгөрсөн онд хэрэгжсэн ажлын тайлан, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцжээ. Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Энэ жил Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулсан гэрээний хүрээнд шинэ төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Өнгөрсөн жилүүдэд манай улсын жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх төсөл хэрэгжсэн. Өмнө нь хэрэгжсэн төслийн хүрээнд арилжааны банкны хүүгээс бага хүүтэй зээлийг банкаар дамжуулж ЖДҮ эрхлэгчдэд олгосон” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. Уг хөтөлбөр нь Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн 11 сая еврогийн санхүүжилттэй ба таван жилийн турш хэрэгжинэ. Мөн цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулж, жижиг дунд бизнесийг сэргээн хөгжих боломжийг олгох зорилготой юм. Нийт санхүүжилтийн зургаан сая еврог арилжааны банкны эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар зээл олгоход, бизнесийн зөвлөх үйлчилгээнд таван сая, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд нэг сая еврог зарцуулах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.