Гадаадын иргэний монгол хэлний мэдлэгийг шалгах тогтолцоотой болно
Чихэнд чимэгтэй
2023-03-15
Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс "Олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо буюу TOMFL үндсэн аргачлал" хэмээх бүтээлийг хэвлүүлжээ. TOMFL (Test of Mongolian as a Foreign Language) хэмээх энэ шалгалтын тогтолцоо нь сорилго боловсруулах үндсэн аргачлал, программ хангамжийн гарын авлага, жишиг сорилгоос бүтжээ. Энэ эмхэтгэлээр дамжуулан гадаадын иргэн монгол хэлний мэдлэгээ шалгах, шалгалтад бэлтгэх боломжтой болж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн монгол хэлний мэдлэг шалгах сорилгын номыг мөн хавсаргасан байна. Ингэснээр англи хэлэнд TOEFL, IELTS, хятад хэлэнд HSK шалгалтууд байдгийн нэгэн адилаар монгол хэлний "TOMFL" гэдэг шалгалттай болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.