Азийн танхимын спортын наадмын Зохицуулах хорооны хуралдаан эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-03-15
Азийн танхимын спортын наадмын Зохицуулах хорооны хуралдаан өчигдөр эхэллээ. Тайландын нийслэл Бангкок хотноо хоёр өдөр үргэлжилж буй уг хурлаар ирэх арваннэгдүгээр сард Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын спортын наадмын зохион байгуулалт, хөтөлбөрт шинээр багтах төрөл, төсвийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн энэ удаагийн хуралдаанаар дэлхий дахинд эрчтэй тархаж буй холимог тулааны спортыг наадмын хөтөлбөрт оруулахаар тогтсон байна. Манай улсаас тус хуралд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байгаа бөгөөд энэ үеэр Тайландын ҮОХ-ны удирдлагатай уулзжээ. Азийн танхимын болон тулааны спортын VI наадам 2021 онд зохиогдох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшилсоор энэ онд товлогдсон юм. Наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 Үндэсний Олимпын хорооноос гадна Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй арав гаруй улс урилгаар оролцоно. Монголчууд өмнө нь 2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон наадамд 71 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, таван алт, 10 мөнгө, 15 хүрэл медаль хүртэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.