Монголын хоккейчид Узбекистаны багтай тоглов
Чихэнд чимэгтэй
2023-03-15
Шайбтай хоккейн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтоо манай тамирчид өчигдөр Узбекистан улсын эсрэг хийлээ. Тус тоглолтоор манай улс 4-7 харьцаатай ялагдал хүлээж, тоглолтыг өндөрлүүлэв. Тоглолтын төгсгөлд шилдгээр Монголын багаас 15 номерын тамирчин Б.Билгүүн, Узбекистаны багаас хаалгач Иргаснев Рустам нар шалгарсан байна. Тус хоёр баг тоглолтын 30 дах минутанд оноо тэнцүү байсан хэдий ч тоглолтын 44 дэх минутаас Узбекистаны багийн 88 номерын тамирчин багийнхаа 5 дах гоолыг, 51 дэх минутад 6 дах гоолыг оруулж илүүрхэн ялалт байгуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.