ЕБС-ийн сурагчдын дунд зарласан 40 саяын шагналын сантай хөтөлбөр үргэлжилж байна
Чихэнд чимэгтэй
2023-03-15
“Альфабүүк” номын дэлгүүр 40 сая төгрөгийн шагналын сантай уралдаант хөтөлбөрийг өнгөрсөн оны 11 дүгээр сард зарласан билээ. “Өглөөний уншлага” нэртэй эл хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангиараа хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог юм. Өчигдрийн байдлаар уг хөтөлбөрийн дагуу ЕБС-ийн 4500 ангийн 150 мянга орчим сурагчид хичээл эхлэхийн өмнө 10-15 минутыг ангиараа ном уншихад зарцуулж байна. Хөтөлбөр ирэх тавдугаар сарын 1-нд дуусах бөгөөд идэвхтэй, тууштай, бүтээлч байдлаар оролцсон багш болон сурагчдыг мөнгөн урамшууллаар шагнах гэнэ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж буй иргэн, аж ахуйн нэгжүүд “Өглөөний уншлага” хөтөлбөрт хамрагдаж байгаа нийслэлийн захын дүүргийн болон орон нутгийн сургуулийн номын санг тохижуулах, ивээн тэтгэгчийн нэрэмжит ангийг шалгаруулах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.