Байгалийн түүхийн музейн ажилчдад үзмэрийн хадгалалт, хамгаалалтын сургалт оров
Чихэнд чимэгтэй
2023-03-14
Байгалийн түүхийн музейн сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтнууд болон бүртгэл мэдээллийн санч нарт өчигдөр “Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, орчны судалгаа” сэдвээр сургалт хийлээ. Тус сургалтыг Дэлхийн өв, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, доктор О.Ангарагсүрэн удирдан явуулсан бөгөөд музейн сан хөмрөгийн өрөөний дулаан, харьцангуй чийгшил хэмжигч багажид үзлэг хийж, ажилчидтай санал зөвлөмж солилцсон байна. Цаашид тэрбээр тус музейтэй хамтран сан хөмрөгийн өрөө, байнгын үзүүлэнгийн танхимуудад орчны судалгаа хийж байхаар тохиролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.