“УБТЗ” ХНН: 21 сая тонн экспорт, импортын ачаа тээвэрлэхээр хөрш орнуудын төмөр замын удирдлагатай тохиролцов
Чихэнд чимэгтэй
2023-03-14
Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тавдугаар хэсгийн зөвлөгөөн болж өндөрлөлөө. Энэ удаагийн зөвлөгөөнд “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид оролцжээ. Тус зөвлөгөөнөөр энэ онд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцохоос гадна түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын арга хэмжээг боловсруулсан байна. Тохиролцооны дүнд Монголоос Хятад руу 11.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.4 сая тонн, Монголоос Орос руу 315.2 мянган тонн, Оросоос Монгол руу 2.5 сая тонн, Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3.5 сая тонн, Хятадаас Орос руу 1.5 сая тонн буюу нийт 21 сая тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш орнуудын төмөр замуудтай тохиролцлоо. Энэ нь өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал ачаа тээврийн хэмжээ 5.1 сая тонн буюу 31.9 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд УБТЗ-аар экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.