images

БНСУ-ын их сургуульд Ховд, Баян-Өлгий аймгийн төгсөх ангийн сурагчдыг бүртгэж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-13


    БНСУ-ын Чангвон хотын Чангшин их сургуульд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг бүртгэж эхэлжээ. Сурагчдын бүртгэлийг аймаг тус бүрийн засаг даргын тамгын газарт бүртгэж байгаа бөгөөд энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Чангшин их сургууль нь 1908 онд анх байгуулагдаж, 1991 оноос эхлэн их сургуулийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Нийт таван бүрэлдэхүүн салбар сургуультай, 5200 гаруй оюутан суралцаж буй энэ сургууль нь дэлхийн 16 орны 43 их дээд сургуультай оюутан солилцох, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ. Сонирхуулахад, МУИС-ийн Ховд дахь салбар сургууль БНСУ-ын Чангшин их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж,  "2+2 хос диплом хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Ховд их сургуулиас найман оюутан эрх зүйн мэргэжлээр Чангшин их сургуульд элсэн  суралцаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.