Ази тивээр 24 жил аялж, амьдарсан Британийн инженерийн гэрэл зургийн цуглуулгыг дэлгэв
Чихэнд чимэгтэй
2023-03-10
Хятадын хотуудын хөл хөдөлгөөн ихтэй гудамжнаас Монголын өргөн уудам тал нутаг руу дамжин Ази тивээр 24 жил аялсан Британийн инженер, аялагчийн 2000 гаруй гэрэл зургийн цуглуулгыг саяхан олон нийтэд дэлгэжээ. Инженер Уильям Лич нь 1902 онд Алс Дорнодод ирж, Шанхайгаас эхлэн хөрш зэргэлдээ Солонгос, Япон, Монголоор явж аялсан байна. Уильям эхэндээ камер авч явах нь ховор байсан бөгөөд аялсан газар орныхоо хүмүүсийн өдөр тутмын амьдралыг нүдээр үзэж байгаад яваандаа тэдгээрийн чамин дүр зураг, хүмүүсийн дүр төрхийг гэрэл зурагт буулгах болжээ. Тухайлбал, Хятадын гэрэл зургууд гэхэд хөл хөдөлгөөн ихтэй гудамжны дүр зураг, газар тариалан эрхэлж буй тариаланчид, мөн уугуул иргэдийн илэн далангүй нээлттэй байдлыг харуулах бөгөөд 1900-ээд оны эхэн үеийн Хятад дахь гудамж талбай, байшин барилгуудын уламжлалт архитектурыг тод томруунаар буулгасан аж. У.Лич 1926 онд Их Британид буцаж ирсэн бөгөөд 1962 онд нас барах хүртлээ архивласан зургуудийг түүний гэр бүл, үр хүүхдүүд дуудлага худалдаагаар худалдахаар шийдсэн байна.
Монголд барууны хэсэг нөхдийн хамт аялж явахад түүний машин жалганд суусан нь
Хятадын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд үхэртэй таарсан нь
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.