“JENESYS 2022” солилцооны хөтөлбөрийн 2 дугаар ээлжийнхэн Японд зочилж байна
Чихэнд чимэгтэй
2023-03-10
Энэ сарын 7-ны өдөр Японы талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх “JENESYS 2022” солилцооны хөтөлбөрийн 2 дугаар ээлжийн монгол залуус Япон улсыг зорьжээ. Хоёрдугаар ээлжийн хөтөлбөрт Монголоос нийт 50 залуу оролцож, энэ сарын 14-нийг хүртэл Японы өв соёл, спорт, мэдээлэл технологиос суралцан, япон айлд зочлох аж. Тэд эхний өдөр Токио хотод байрлах Шинжлэх ухааны музей, Сансрын музейгээр зочилжээ. Харин хоёр дахь өдрийн хөтөлбөр Японы NHK телевизтэй танилцаж музейгээр нь аялан, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн монгол хэлний ангийн оюутнуудтай уулзаж ярилцсанаар өндөрлөсөн байна. Тус хөтөлбөр нь Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг хоёр орны харилцааг хойшид залгамжлан явах, мэдээллийг түгээн таниулах залуучуудыг Японд урьж мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхэд тусалдаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.