images

Морин хуурын чуулгын дан хөгжмийн концерт болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-10


     Морин хуурын чуулгын "Поэма" мэргэжлийн дан хөгжмийн концерт энэ сарын 17-нд болохоор товлогджээ. Тоглолтод Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчид болох Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал нарын бүтээлийг толилуулах ажээ. Мөн Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат, Б.Мөнхболд зэрэг орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын морин хуур, найрал хөгжимд зориулсан концертуудыг удирдаач Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж нар удирдан тоглоно. Тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.