images

Хонины ноосоор агаар шүүгч үйлдвэрлэдэг компани гарааны бизнесийн тэмцээнд түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-10


    Хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлийг дэмжих зорилготой шинэлэг гарааны бизнесүүдийг шалгаруулах “Agripreneurship Challenge” тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд гурван сарын турш үргэлжилсэн байна.

   Тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлснээс эцсийн шатанд найман старт-ап компани шалгарч, энэ сарын 7-ны өдөр “Demo Day” арга хэмжээний үеэр эцсийн байдлаар бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Ингэснээр тэргүүн байранд “Хонины ноосон агаар шүүлтүүр” үйлдвэрлэгч “Эйрий Фэлт” компани, хоёрдугаар байранд зөгийн хандтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Magic bee foods” компани,  гуравдугаар байрыг аргалаар цаас үйлдвэрлэгч “Speck Materials” компаниуд шалгарчээ. Шилдгээр шалгарсан гурван компани нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэд болж, төслийн зүгээс үргэлжлүүлэн хамтрах тэдний шинэлэг бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй олон улсын зах зээлд гаргахад дэмжих юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.