images

Олон улсын охидын математикийн олимпиадад манай улсын дөрвөн сурагч оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-07


    Словени улсын Портороз хотод ирэх сарын 13-нд EGMO буюу олон улсын дунд сургуулиудын эмэгтэй сурагчдын дунд математикийн олимпиад эхэлнэ. Манай улсаас тус олимпиадад 11 дүгээр ангийн сурагч Г.Дөлгөөн, 9 дүгээр ангийн сурагч Н.Болор, 12 дугаар ангийн сурагч Б.Ундрал, 9 дүгээр ангийн сурагч М.Амин-Эрдэнэ зэрэг охид шалгараад байгаа ажээ. Тэд өнгөрсөн сард урьдчилсан математикийн сорилд орж, эхний дөрвөн байрыг эзэлсэн бөгөөд “Охидын математик хөгжил” төрийн бус байгууллага тус сурагчдыг бэлтгэж байгаа гэнэ. Өмнө нь манай улсын охид ийм төрлийн тэмцээнээс 2018, 2022 онуудад нийт зургаан медаль хүртэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.