Монгол улс дэлхийн математикийн холбооны гишүүн боллоо
Чихэнд чимэгтэй
2023-03-07
Монгол улс дэлхийн математикийн холбоонд гишүүнээр элсэх хүсэлтийг тус холбооноос саяхан дэмжиж зөвшөөрчээ. Энэ тухай Монголын Математикийн нийгэмлэг мэдээлэхдээ "Өмнө нь бид 2021 оны 8 дугаар сараас ажиглагч гишүүн болж, 2022 оны 7 дугаар сард Финляндын Хельсинки хотод болсон Дэлхийн математикийн холбооны ерөнхий ассамблейд Монголын төлөөлөл оролцож байсан удаатай. Энэ удаа албан ёсоор элслээ" гэжээ. “International Mathematical Union” буюу Дэлхийн математикийн холбоо нь 1920 онд байгуулагдсан. Улмаар 1950 оноос бүтцээ шинэчилснээс хойш дэлхий даяар математикийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагаа явуулж иржээ. Одоогийн байдлаар нийт 85 улсыг эгнээндээ нэгтгэдэг уг байгууллага нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Математикчдын олон улсын конгрессыг дэмжиж ажилладаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.