Монгол бөхийн ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагдлаа
Чихэнд чимэгтэй
2023-03-07
Монголын үндэсний бөхийн холбооноос Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагдсаныг өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тус зөвлөл нь МҮБХ-ны дүрмийн 5.5.1 заалтын дагуу үндэсний бөхөөр хичээллэх хүүхэд залуучууд, бөхчүүдэд жудаг, ёс уламжлалыг таниулах, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцож ажиллах аж. Зөвлөл "Жавзандамба хутагт" төвийн багш, гавж Д.Нямсамбуу, япон судлаач Д.Төмөрбаатар, түүхч Ц.Минжин, эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар, ХУД-ийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням, спортын сэтгүүлч Н.Тамир, дуучин Х.Батмэнд, улсын харцага Д.Батболд болон дүрмийн дагуу ЁЗСХ-ын зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулах үүрэгтэй МҮБХ-ны тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй ажиллана. МҮБХ-ны ЁЗСХ-ын зөвлөл нь бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, бөхийн жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүрэгтэй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.