images

Монгол, Австралийн Боловсролын сайд нар уулзав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-07


    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Боловсролын сайд Жейсон Клэйртэй албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэрээ  Монгол, Австралийн боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Австралийн Боловсролын сайдад Монгол оюутан залуусын боловсролын түвшинг дээшлүүлэхэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээд, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс манай оюутнуудад жил бүр олгодог одоогийн 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 50 болгож нэмэгдүүлэх, Монгол улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон байна. Харин сайд Жэйсон Клэйр Австрали, Монголын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийлж, Монголын залуу боловсон хүчнийг өөрийн улсад бэлтгэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа амласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.