images

Ерөнхий сайд шүд, эрүү нүүрний эмч нартай уулзав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-06


    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө шүд, эрүү нүүрний мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзжээ. Энэ үеэр мэргэжилтнүүд  нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар танилцуулж, Шүд, эрүү нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг салбарынхны саналыг уламжилжээ. Түүнчлэн орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах хэрэгтэй зэргийг хэлсэн байна. Үүний дараа Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд авах арга хэмжээг цогцоор тусгасан танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд санхүүжилт авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг судлах, 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гаргах үүрэг өгчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.