Монголын соёлын өдрүүд Катарт эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-03-06
Манай улс Катар улстай дипломат харилцаа тогтоосны 25 жил, Кувейт улстай дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Монгол улсыг сурталчлах зорилгоор “Welcome to Mongolia” арга хэмжээг Катар улсад энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд, Кувейт улсад гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Арга хэмжээ уржигдар Катар улсад Монголын Үндэсний урлагийн их театрын тоглолтоор эхэлсэн байна. Мөн “QMA” загварын агентлаг, топ моделиуд оролцон үндэсний хувцас, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын шилмэл загваруудаас танилцуулжээ. Энэ үеэр С.Чулуунбаатар тэргүүтэй уран зураачдын монгол орны өв соёл, аж амьдрал, түүх, ёс заншлыг харуулсан уран зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.