images

АНЭ улсын Гадаад хэргийн сайд Монгол улсын ЕТГ-ын даргыг хүлээн авч уулзав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-06


    Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх үеэрээ АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны төрийн сайд Ахмад Али Аль-Саиг-тай уулзжээ. Талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ. Ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан байна. Түүнчлэн хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүд чухал хэмээн үзэж, баримт бичгүүдийг тохиролцох талаар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.