images

Мотоцикльчин залуус Туркэд хоёр сая төгрөг хандивлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-06


    “Хүннү” олон улсын мото холбооны гишүүд Туркийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулж хоёр сая төгрөгийн хандив цуглуулан өгчээ. Хандивийг “Хүннү” олон улсын мото холбооны ерөнхийлөгч Турк улсаас Монгол улсад суух  Элчин сайд Зафер Атешт хүлээлгэн өгсөн байна. Элчин сайд Зафер Атеш энэ үеэр "Энэ хүнд хэцүү үед Монголын ард түмэн бидэнд тусламж илгээж дэмжиж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Энэ удаа мотоцикльчин залуус маань бидэнд тусалж байна. Би "Хүннү" мото клубын тухай маш олон удаа сонсож байсан, сайн мэднэ. Санаанд оромгүй хэрэг байлаа" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.