images

БНСУ-ын үндэсний хөгжмийн хамтлаг Хөвсгөлийн театртай хамтарч ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-06


     Хөвсгөл нууранд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон “Хөх сувд-2023” мөсний баярт БНСУ-ын Тэжон хотын "Намчон" хамтлаг хүрэлцэн ирж, өөрийн орны үндэсний урлагийн үзүүлбэрээ үзүүлжээ. Энэ үеэрээ Хөвсгөл аймгийн хүүхэд, залуучуудын “Хөхөчү” театртай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Тус санамж бичиг байгуулах арга хэмжээнд "Намчон" хамтлагийг үүсгэн байгуулагч Хюн Ю Пак,  “Хөхөчү” театрын дарга дуучин Н.Сэржмятав нар оролцож гарын үсэг зуржээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын үндэсний соёлын өв уламжлалыг олон улсад харилцан сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, урлаг соёлын чиглэлээр хүүхэд залуусын сурах, хөгжих нөхцөлийг дэмжин ажиллана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.