images

УИХ-ын дарга Г.Занданшатар Японы эзэн хаан Нарүхитод бараалхаж, Монголд ирэхийг урив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-03


     УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарт бараалхав. Г.Занданшатар өнөөдөр тэрбээр Эзэн хааны ордонд зочлон эзэн хаанд бараалхаж байгаадаа талархал илэрхийлж, Японы ард түмэнд Монголын ард түмний мэндчилгээг уламжилжээ. Япон улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол, Японы энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байгаа ажээ. Мөн энэ оныг Монголд зочлох жил болгон зарласныг дурдаж, эзэн хаан Нарүхито, хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол улсад айлчлахыг урьсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.