images

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-03


    "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн" өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг зөвлөгөөнөөр хэд хэдэн асуудлыг олон нийтэд танилцуулж, хэлэлцжээ. Тухайлбал, УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгчээ. Түүнчлэн энэ онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр болсон нь тус салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг ажээ. Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.