Монголын Хөрөнгийн биржээр 210 мянган тонн нүүрс арилжаалав
Чихэнд чимэгтэй
2023-03-03
Монгол улсын Засгийн газраас "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” болон “Энержи ресурс” компани 210 мянган тонн нүүрс худалдаалжээ. Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “Цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэсэн байна. Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчлөн, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.