Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Ц.Раднаа Австралид дахин түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-03-03
Монгол улсын хөнгөн атлетикийн тамирчин өдгөө 89 настай Ц.Раднаа Австралид болж буй мастеруудын олон улсын тэмцээнд түрүүлж дээд амжилт тогтоожээ. Тэмцээний эхний өдрүүдэд тэрбээр гурвын харайлт, 60 метр, 200 метр, саадтай 80 метрийн гүйлтэд түрүүлж, дээд амжилтаа шинэчилжээ. Мөн тэмцээний сүүлчийн өдөр буюу өчигдөр 400 метрт 79.19 секунд гүйхдээ мөн амжилтаа ахиулсан байна. Тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.