Оюу толгойн гүний уурхайн олборлолт энэ сарын 13-наас эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-03-03
"Оюу толгой" компани өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар өчигдөр олон нийтэд танилцууллаа. Энэ үеэрээ гүний уурхайн олборлолтыг гуравдугаар сарын 13-наас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тус компани гүнийн уурхайн олборлолтыг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд “Оюутолгой”-н баг хамт олны хэрэгжүүлсэн санаачилгын үр дүнд хүдэр буулгуурын тэсэлгээний ажил амжилттай ахиж, тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг дээрх хугацаанд багтаж эхлүүлэх боломжтой болжээ. Мөн “Оюутолгой”-н гүнийн уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Бид өнгөрсөн оны эхээр цар тахлын дараах нөхцөл байдалд шилжиж, гүнийн уурхайгаа нээж, анхны тэсэлгээгээ хийсэн. Түүнээс хойш 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гүнийн уурхайн 19 хүдэр буулгуурыг амжилттай тэсэлсэн. Бид богино хугацаанд гайхамшигтай амжилт үзүүлжээ” гэж мэдээлсэн юм. "Оюу толгой" он гарснаар гүнийн уурхайн олборлолтоо эхлүүлэхээр найман буулгуурыг тэсэлжээ. Цаашлаад гүний уурхай ашиглалтад орсноор манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж, экспортын орлого нэмэгдэж, гаднын санхүүжилтийг өсгөнө хэмээн тооцоолоод байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.