images

Манай улсад хурандаа цол олгож эхэлснээс хойш 87 жил өнгөрчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-02


     Монгол улсад зэвсэгт хүчний хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ. Хурандаа цолыг анх Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 2-нд олгож эхэлсэн түүхтэй. Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдад тус цолыг олгосон бол 1950 онд цагдаагийн байгууллагаас, 1964 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, 1971 онд иргэний хамгаалалтын байгууллагаас хурандаа цолтон төрөн гарчээ. 1936 оноос хойш 87 жилийн хугацаанд зэвсэгт хүчин, онцгой байдлын газар, цагдаа, хил хамгаалах, шүүх, тагнуулын 3200 гаруй хурандаа цолтон төрсний 60 гаруй нь эмэгтэй хурандаа байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.