images

Гүрж улсын статистикийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-02


     АНУ-ын Нью-Йорк хотноо зохион болж буй НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулганы үеэр манай улсын Үндэсний статистикийн хороо, Гүрж улсын Статистикийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Гүрж улсын Статистикийн газрын дарга Гогита Тодрадзэ нар гарын үсэг зуржээ. Хоёр улсын статистикийн байгууллага албан ёсны статистикийн шинэчлэлт, өгөгдлийн удирдлага, дүн шинжилгээ болон статистикийн бусад үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт, судалгааны ажил, төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн талууд хамтын ажиллагааны чиглэлээс гадна олон улсын түвшний асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.