Баянхонгор аймгийн "Усан бассейн бүхий спорт цогцолбор"-ыг волейболын аварга шалгаруулах тэмцээнээр нээлээ
Чихэнд чимэгтэй
2023-03-02
Баянхонгор аймагт Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгыг өчигдөр ашиглалтад оруулж нээлээ. Төвийн нээлтэд Хонгор нутгийн тив дэлхийн дэвжээнд амжилт гаргасан шилдэг залуу тамирчид, дасгалжуулагч багш С.Батсүрэн нээлтийн туузыг хайчилж, түлхүүрийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд Биеийн тамирын спортын төвийн газрын дарга Б.Оюунбаатарт гардуулсан байна. Уг спорт цогцолбор нь 550 хүний суудалтай спорт заал, 170 хүний суудалтай усан бассейн, олон улсын стандартын таван замтай, 330 м3-ын хүчин чадалтай ажээ. Мөн хүүхдийн бассейн, бялдаржуулах төв, бэлтгэлийн заал, оффис, эмч, багш дасгалжуулагч нарын зэрэг 20 өрөөтэй байна. Улсын хэмжээнд томоохонд тооцогдох уг спортын ордонд Монголын волейболын холбооны 2023 оны Клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж нээлээ. Тус тэмцээнд улсын шилдэг 10 багийн тамирчид, нийт 160 гаруй тамирчин оролцож байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.