Дорнод-Манжуурын чиглэлд зорчигч тээврийн автобус явж эхлэв
Чихэнд чимэгтэй
2023-03-02
Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын чиглэлд зорчигч тээврийн автобус өнгөрсөн сарын 28-ны өдрөөс явж эхэллээ. Тус чиглэлд Монголын талаас "Тал нутгийн хэрлэн" компани, Хятадын талаас "Хун Ен" групп тээвэрлэлтийг гүйцэтгэх аж. Мөн иргэд хилээр автобусаар зорчихдоо 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа эрүүл мэндийн хуудас шаардахгүй нэвтэрнэ. Тасалбарын үнэ том хүн 160 юань буюу 78000 төгрөг, хүүхэд 80 юань буюу 39000 төгрөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.