Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй уулзав
Чихэнд чимэгтэй
2023-03-02
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулах үр ашигтай хамтран ажиллах зорилгоор уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд, компаниудаас гадна нийслэлийн есөн дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсүүд оролцсон байна. Энэ үеэр энэ онд нийслэлийн зүгээс ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар авах арга хэмжээ, хийх ажлуудыг энэ үеэр танилцуулжээ. Тухайлбал, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 23 багцын 51 байршилд 235000 цэцгийн мандал байгуулах, нийтийн эзэмшлийн долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийж, нэг болон олон наст 316000 цэцэг тарих, худалдаа үйлчилгээний байгууллага, есөн дүүргийн СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг сайжруулах хүрээнд гоёл чимэглэлийн мод сөөг, зүлэг тарьж, цэцгийн мандал байгуулах ажлыг зохион байгуулахаар болсон байна. Улмаар зүлэгт талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч УБЗАА дэргэдэх Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн судалгаа, туршилт хийх, Улаанбаатарын нөхцөлд сайн ургах сортыг гарган авах, тарихаар төлөвлөөд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.