images

Өдөрт нэг цаг ууланд алхах нь урт наслуулдаг гэдгийг Японы судлаачид тогтоожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-02


    Өдөрт 5000-7000 алхалт хийх буюу нэг цаг ууланд алхах нь урт наслахад тустай гэдгийг Японы "The Japan Times" сонин мэдээлжээ. Энэ нь япончуудын урт наслахад хамгийн тохиромжтой арга бөгөөд Васэда их сургуулийн туслах профессор Дайки Ватанабэ уг судлаачдын багийн дүгнэлтийг өнгөрсөн сарын эхээр АНУ-ын Анагаах ухаан, спортын шинжлэх ухааны дижитал сэтгүүлд нийтлүүлсэн байна. Тус баг 2013 онд Киото мужийн Камеока хотын 65-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй 4165 хүнийг судалгаанд хамруулж, тэдний өдөрт хийх алхалтын тоо нас барах эрсдлийг хэрхэн бууруулж болохыг судалжээ. Мөн дөрвөн жилийн турш ажигласан бөгөөд өдөрт 5000-аас бага алхалт хийдэг хүмүүс 1000 алхалт илүү хийхэд нас барах эрсдлийг 23 хувь бууруулдаг болохыг тогтоосон байна. Энэ нь тэдний амьдрах хугацааг 9-10 сараар уртасгаж байгаа гэсэн үг аж. Гэвч 5000-7000 алхах нь цөөн тохиолдолд урт наслахад нэмэлт ашиг тус авчирдаггүй гэнэ. Тухайлбал, суурь өвчтэй, буруу хооллолтын хэв маягтай хүмүүс өөрийн онцлогт тохируулж хөдөлгөөн хийх ёстой ажээ. Тус судалгаанд нас баралтын шалтгааныг судлаагүй бөгөөд биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндийг сайжруулж, насыг нь уртасгадаг гэдгийг тогтоосон байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.