images

Улаанбаатарт болох НҮБ-ын дээд түвшний чуулганд 53 орны төлөөлөгч оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-01


     Манай улсад болох "Цэвэр агаар" дээд түвшний чуулганд оролцохоор НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алишабана өчигдөр Монголд иржээ. Тус НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын чуулган маргаашнаас эхлэн хоёр өдрийн турш Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд 53 орны 200 гаруй төлөөлөл ирж оролцоно. Тиймээс холбогдох албаныхан Монголд ирж байгаа хүндэт зочны нэг тус байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алишабанаг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Армида Сальсия Алишабана энэхүү чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулж буйд талархал илэрхийлж, бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.