Монгол сонсогч ОХУ-ын галын сургуулийн хүндэт самбарт бичигджээ
Чихэнд чимэгтэй
2023-03-01
ОХУ-ын Санкт-Петербург хотын Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх их сургуулийн дөрөвдүгээр курсийн сонсогч, дэд ахлагч Э.Эрин 2022 оны хичээлийн жилийг онц дүнтэй дуусгаж, сургуулийнхаа хүндэт самбарт бичигджээ. Тэрбээр галын шинжээч мэргэжлээр суралцдаг бөгөөд ирэх онд сургуулиа төгсөх аж. Түүний сургалцдаг сургууль нь Оросын армийн генерал Е.Н.Зиничевийн нэрэмжит гэнэ. ОХУ-д Онцгой байдлын байгууллагаас 61 сонсогч суралцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.