Энэ долоо хоногт улс даяар музей үзэхэд үнэгүй
Чихэнд чимэгтэй
2023-03-01
Соёлын яамнаас өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулахаар болжээ. Эдгээр өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчийн музей үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргахаар болсон бөгөөд улс даяарх музей үнэ төлбөргүй юм. Мөн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол ганцхан "Чингис хаан" үндэсний музей тусгай хөтөлбөрөөр ажиллах ажээ. Дээрх хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлж, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.