Вена хотноо Монгол-Австрийн бизнес форум болно
Чихэнд чимэгтэй
2023-03-01
Монгол улсаас Австри улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Австрийн Худалдааны танхим хамтран энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд Австрийн Вена хотноо бизнес форум зохион байгуулна. Энэхүү форумд Австри болон Монголын талаас банк санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, алт олборлолт, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл оролцохоор бүртгүүлээд байна. Форумд оролцсоноор талууд бизнес, эдийн засгийн харилцааны хөгжлийн талаар мэдээлэл солилцож, хоёр орны худалдааны замыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжийн талаар ярилцах боломжтой. Сонирхуулахад, Австрийн эрүүл мэндийн төслийн гүйцэтгэгч AME International, төмөр зам, барилга, аж үйлдвэрийн технологийн "Getzner Werkstoffe", цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "IBS Austria", эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн "Vamed engineering" зэрэг компаниуд хамгийн сүүлд 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бизнес форум оролцож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.