images

Орон нутгийн малын эмч нар итгэмжлэл олгох сургалтанд хамрагдаж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-01


     Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас хоёрдугаар сарын 27-ноос энэ сарын 3-ны өдрүүдэд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран малын эмч нарт итгэмжлэлийн сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалт нь ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ын хүрээнд энэ оны эхний хагас жилийн батлагдсан хөтөлбөр, хуваарийн дагуу явагдаж байгаа аж. Энэ удаагийн сургалтад Завхан, Сүхбаатар, Архангай, Төв, Булган, Дорнод зэрэг аймгийн 52 малын эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.