images

Монгол, Хятадын Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-28


    Монгол, Хятадын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг өчигдөр өглөөнөөс эхлүүллээ. Энэ өдөр тус боомтоор Монголын талаас нэг тээврийн хэрэгслээр 37 зорчигч, Хятадын талаас мөн нэг тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчсон бол нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрчээ. Мөн тус боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа болж, Монголын талаас Хятад улсын Манжуур хотод суугаа консул Я.Ганбаатар, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон холбогдох орон нутгийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцсон байна. Хятадын талаас Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны намын хорооны дарга Бөхбаяр, хошууны АЗГ-ын орлогч дарга Төн Фөнлин, Гадаад хэргийн албаны дарга Бао Дүүрэн болон албаны бусад хүмүүс оролцжээ. Нээлтийн арга хэмжээний дараа хоёр талын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж цаашдын хамтын ажиллагаа болон боомтын бүтээн байгуулалтын тодорхой асуудлуудаар санал солилцсон байна. Харин 2021 оны наймдугаар сараас хойш зогсоогоод байсан Хавирга-Архашаат авто замын боомтын үйл ажиллагааг өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд эхлүүлсэн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.