Японы гарааны бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна
Чихэнд чимэгтэй
2023-02-28
Энэ сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Японы Токио хотноо гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудын хамтарсан инновацын үзэсгэлэн болж байна. Тус үзэсгэлэнд 30 гаруй улсын 300 гаруй компани оролцож байгаа бөгөөд компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, хоорондоо харилцаа холбоо тогтоох гээд олон ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа ажээ. Мөн нээлттэй инновацыг нутагшуулах, байгальд ээлтэй, оновчтой ухаалаг шийдэл бүхий хотуудын технологи, туршлагыг судлах боломжийг олгож байгаагаараа онцлог гэнэ. Үзэсгэлэнд Монгол улсыг төлөөлж “The Hu” хамтлагийн тоглолтыг метаверс орчинд зохион байгуулах гэж байгаа "Метафорс" компани, дата төвүүдэд зориулан үйлдлийн систем хийдэг үүлэн технологийн "Фибо Глобал" компаниуд оролцож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.