images

“Гэгээн Муза” наадамд өрсөлдөх бүтээлийн бүртгэл маргааш эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-28


     “Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг энэ жил “Нүүдэлчдийн соёл суурин театрын хөгжилд” уриан дор ирэх есдүгээр сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулна. 17 дахь удаагаа зохиогдож буй эл наадамд өрсөлдөх уран бүтээлчдийг маргаашаас эхлэн бүртгэх болжээ. Наадмын шалгаруулалтыг хоёр ангиллаар явуулах бөгөөд төрөл тус бүрд гурваас дээш бүтээл өрсөлдүүлэх аж. Үүнд, үндсэн жүжгийн ангилал буюу драм, хөгжимт, хүүхдийн жүжиг, бэсрэг жүжгийн ангилал буюу нэг болон хоёр хүний жүжиг байна. Шалгаруулалтын нэгдүгээр шат дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж нэр дэвшүүлэх комисс бүтээлүүдийг үзэж, наадамд нэр дэвших уран бүтээл болон уран бүтээлчдийг сонгоно. Хоёрдугаар шат есдүгээр сарын 7-ноос 14-ний хооронд болж, энэ үеэр шалгаруулах комиссын нэгдсэн үзлэг зохион байгуулна. Улмаар есдүгээр сарын 17-нд Академийн шагнал гардуулах ёслолын үеэр шилдгүүдийг тодруулан зарлах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.