Ирэх сараас гадаад паспортыг хоёр төрлөөр захиалдаг болно
Чихэнд чимэгтэй
2023-02-27
Гуравдугаар сарын 1-нээс гадаад паспортыг хоёр төрлөөр хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ иргэд шинэчлэгдэн батлагдсан үндэсний энгийн болон цахим гадаад паспортын шинэ загварыг хэрэглэх боломжтой болно гэж Улсын бүртгэлийн Ерөнхий газраас мэдээлсэн байна. Манай улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (IKAO) нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орсон. Ингэснээр Монгол улсын иргэд олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг ашиглах боломжтой болж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.