УИХ-ын дарга Г.Занданшатар Японд айлчилна
Чихэнд чимэгтэй
2023-02-27
УИХ-ын дарга Г.Занданшатар Японы парламентын зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжигийн урилгаар ирэх сарын эхээр Япон улсад тав хоногийн айлчлал хийхээр болжээ. УИХ-ын даргын түвшинд 2017 оноос хойш зургаан жилийн дараа хэрэгжиж байгаа энэхүү албан ёсны айлчлал нь Монгол улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Япон улстай энх тайван, хөгжил цэцэглэлтийн хүрээнд түншлэлийг хөгжүүлэх, Парламент дахь найрамдлын бүлэг, тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Парламентын зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи, Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Парламентын зөвлөхүүдийн болон төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлагатай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн Японы ерөнхий сайд Ф.Кишида, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Я.Нишимүра, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танакатай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.