Үндэсний үйлдвэрлэгчид 48.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулжээ
Чихэнд чимэгтэй
2023-02-27
Сар шинийн баярт зориулсан “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа нэг сарын турш болж өндөрлөсөн билээ. Тэгвэл тус арга хэмжээг зохион байгуулагч “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-өөс энэ үйл ажиллагааны үр дүнгээ олон нийтэд танилцуулсан байна. Үзэсгэлэн худалдаанд нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлуулжээ. Ингэхдээ 45 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн байна. Мөн үндэсний хувцасны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид 13.8 тэрбум төгрөг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 10.6 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 24.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Нэгдсэн дүнгээр 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээр, ийм хэмжээний мөнгийг дотооддоо үлдээж чадсан байна. Түүнчлэн Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээний үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гурван тэрбум төгрөгийн гэрээг 21 аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хийсэн байна. Үзэсгэлэнд дэлгэсэн 50 гаруй жижиг дунд, бизнес эрхлэгчийн 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг цахим платформуудад байршуулан хүргэлтээр 250 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.