images

Монголын баг Хойд Америкийн багийг хожоод, Английн багт хожигдов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-27


    Цахим спортын “ESL Pro League Season 17” тэмцээн Бүгд найрамдах Мальта улсад үргэлжилж байгаа билээ. Тус тэмцээнд Азийг төлөөлөн хоёр баг өрсөлдөж байгаагийн нэг нь Монголын “IHC Esports” баг юм.  Тэд энэ сарын 25-ны өдөр Хойд Америкт төвтэй, “Evil Geniuses” буюу “EG” багийн эсрэг хийж 2-1 харьцаатай ялалт байгуулсан. Тэгвэл өчигдөр тэмцээний мэргэжлийн лигийн доод хагас шигшээд Английн Fnatic багтай тоглон 2-1-ийн харьцаатай хожигдсоноор тэмцээнээ дуусгажээ. Энэхүү тэмцээн нь 850 мянган ам.долларын шагналын сантай юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.